М. Наран: “Гоё аарцтай боов зардаг доод давхрын кафег одоо хүртэл санадаг шүү”

Одоогоор ажиллаж байгаа хөтөлбөр маань авлигын тухай, нийгмийн бас л  нэг хэцүү том асуудалтай холбоотой. Гэхдээ миний хувьд ямар ч нийгмийн асуудалд анализ хийхэд жендэрийн өнцгөөс нь асуудалд хандахыг хичээдэг. Асуудалд ингэж ханддаг болох дадлыг надад CEU өгсөнд их баярладаг.

Continue reading

4 Comments

Filed under Uncategorized

Байгаль орчны тэнхим, Европын Холбооны тэтгэлэгт хөтөлбөр (MESPOM)

MESPOM – Master of Environmental Sciences, Policy and Management

MESPOM бол байгаль орчны чиглэлээр шинжлэх ухаан, бодлого, менежментийн суурь мэдлэгийг багцлан хүргэхийн дээр олон зүйлийг өөртөө шингээсэн өвөрмөц магистерийн хөтөлбөр юм. Англи, Швед гээд байгаль орчны чиглэлээр дэлхийд тэргүүлэх орны эрдэмтэн, багш нараас номын дуу сонсож тив тивийн оюутан залуустай мөр зэргэцэн сурах боломж юм. Хөтөлбөрийн хугацаанд Европын шилдэг хоёр сургуульд ээлжлэн суралцаж хоёр оронд амьдарч төгсөхдөө гурван сургуулиас зэрэг 3-н диплом авна. Хөтөлбөрийн талаар өөрийн жишээн дээр товч танилцуулья.

Сургалтын эхний жилд суурь хичээлүүд ТЕИС дээр гурван семестерийн турш ордог. Семестер бүрт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг  Европ, Америкийн сургуулиас багш нар ирж хичээл заана. Шинжлэх ухааны хичээлийг Манчестэрийн их сургуулиас, бодлого болон ерөнхий чиглэлийн хичээлийг ТЕИС, менежмент талын хичээлийг Лүндийн их сургуулиас голчлон заадаг. Түүнчлэн солилцооны шугамаар сонголтот хичээлийг АНУ, Канад, Европын голдуу профессорууд зааж байсан.

Лекц, семинараас гадна, үйлдвэр байгууламжаар орж танилцах, эрчим хүч, ус, цахилгаан зэрэг бодит зүйлсийн аудит судалгааг хичээлийн даалгаварт хийж гүйцэтгэдэг байлаа. Байгаль орчны чиглэлээр ажилладаг олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид ч хичээлийн шугамаар семинарт ирж яриа хийсэн цөөн жишээ бий. Гурав дахь семестрийн төгсгөлд байгаль орчны загварчиллын хоёр долоо хоногийн хичээл, семинарыг Грекийн Эгейскийн их сургууль дээр хийж байлаа.

Хоёр дахь жилийн хувьд Манчестэр, Лүндийн их сургуулийн аль нэгнийг сонгон суралцана. Сонгосон сургуульдаа нэг семестер суралцаад хаврын семестерт диплом бичнэ. Хэрэв дипломын сэдэв нь тохирч байвал Канад, Грекийн сургууль, судалгааны төв дээр очиж судалгаа хийх боломж бий. Мөн диплом бичихийн зэрэгцээ дадлагын ажил өөрсдөө олоод хийсэн ч болно. Европт олон улсын байгууллагууд элбэг бөгөөд хөтөлбөрийн төгсөгчид, багш нарын хүрээлэл сүлжээгээр дамжуулан дадлага хийх болоцоо гарч ирдэг. Дадлага, дипломын ажил зэргээс хамаарч энэ хөтөлбөрийн оюутнууд тухайн газраа ажил олсон жишээ ч олон бий. Миний хувьд хайж байгаад НҮБ-ын Европын Эдийн Засгийн Коммист 2.5 сарын дадлага хийж НҮБ-ын Женев дэхь төв байранд ажилласан. Орос, Узбек ангийн хоёр найздаа ч энэ боломжийг танилцуулж хамтаар дадлага хийж билээ.

Уг хөтөлбөр нь онол, практик зэргийг холбохыг зорьсон байдгийн дээр оюутнууддаа сонирхсон чиглэлээрээ цаашид бие даан судалгаа хийх боломж мөн олгодог. Онолын хувьд Европ чиглэлийг түлхүү дагнасан байх боловч асуудлыг олон талаас нь харах “цогц” баримжааг чухалчилдаг юм. Оюутан, багш нарын олон талт оролцоо нь үзэл бодлоо үндэслэлтэйгээр уралдуулах, нэг нэгнээсээ мэдлэг олж авах, хамтран багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зэрэг өргөн бололцоог нэг хөтөлбөрт шингээсэн сайн талтай. Хөтөлбөрийг төгссөнөөр миний ажлын үндсэн суурь тавигдаж байгаль орчны чиглэлээр олон улсын хүрээний асуудлаар ажиллаж байна.

-Байгаль орчны тэнхимийн төгсөгч Н.Эрдэнэ

5 Comments

Filed under Uncategorized

“Erdem” center visit

We, CEU graduates, visited Erdem Center which is voluntary center for vulnerable children. Please look at our little report on the visit below. If there are any suggestions or if you volunteer to help us with this project -> we’ll greatly appreciate it.

Erdem center

P1050607 1.     Background

Erdem center is located in Songinokhairkhan district, 6 khoroo. An old Soviet style two-story block building with a small garden currently houses this privately funded voluntary center for vulnerable part children. Continue reading

Leave a comment

Filed under Graduates, Uncategorized

Budapest – City as a cultural center

For an outsider or someone who is not familiar with Eastern Europe, Budapest might not have strong associations with culture capital.  As for myself, my knowledge was limited to couple of names of composers and scenes from “Sissi” (1955). Continue reading

Leave a comment

Filed under Budapest, Hungary, Interesting

Balancing life as a STUDENT and a PARENT

article-page-main_ehow_images_a07_i6_k2_financial-students-children-800x800Probably a demanding academic life would not seem so much exhausting or even on the contrary, could prove to be much more rewarding and satisfying while you have your family around to love, take care of and support each other. However, one should always take into consideration all the challenges of being a student and a parent at the same time, especially while pursuing a degree program somewhere overseas. At times having a small child around while trying to concentrate on dozens of pages of homework readings could be a hard time to endure. Therefore, almost all educational institutions (and CEU is not an exception) understand and do care about the needs and challenges of young parents/students. Continue reading

Leave a comment

Filed under Student life

Будапешт хот

ImageБудапешт хотод ТЕИС байрласан нь үнэхээр нүдээ олсон сонголт гэж би боддог. Европ тивийн зүрхэнд орших энэ хотын үзэсгэлэн, түүх соёлын дурсгалыг хэн хүнгүй эчнээ дуулсан байх. Эртний уран хийцтэй цайз, орд харш, сүмүүд хотын төвд сүндэрлэхийн зэрэгцээ социалист нийгмийн үлдэгдэл төрх бүхий хотын захын хорооллын дүр зургууд Будапешт хотод хослон зохицно. Сургуульд явахын өмнө таамаглаж байсан хүлээлтийг минь биелүүлэхийн дээр оюутны амьралд өнгө нэмж, эргэн дурсахад сайхан мөчүүдийг энэ хот үлдээсэн болоод ч тэр үү надад их дотно санагддаг. Өөрийн мэдэх Будапешт хотоо цөөн үгээр танилцуулъя. Continue reading

2 Comments

by | January 30, 2013 · 2:02 am

Оюутны амьдрал

P1030998Нэр нь тодорхойгүй нэгэн яруу найрагчийн мөртүүдээс..[1]

Гантай зун элсэн цөл шиг
Галтай нас минь дурлалаар ангасан
Очтой ассан хуурай мод шиг
Омогтой зүрх минь хүслээр дүрэлзсэн
Нэр сайхан ч бэл нимгэн
Бардамхан яриатай оюутан байлаа хөөрхий… 🙂

Анх Төв Европын Их Сургуульд санаандгүй байдлаар нэгэн найзынхаа зөвлөснөөр өргөдөл өгч тэнцээд, сургалтын тэтгэлэг авах эрхтэй болсон тухай захидал хүлээн авч байснаа санаж байна. Continue reading

4 Comments

Filed under Student life

CEU as an International University and Student Life

Most people visiting Central European University notice of the unique environment it has in comparison to other institutions. They say that at the moment no other institution has the means to maintain high standards of education and hold financial abilities of students as secondary to merit. Continue reading

Leave a comment

Filed under Student life

Төв Европын Их Сургуульд суралцах шалтгаан

Яагаад тухайн боловсролын байгууллагад суралцах ёстой вэ, таны өмнө буй нээлттэй олон боломж дундаас онцлон нэгийг нь та яагаад сонгох хэрэгтэй вэ гэдэг асуултад таны өмнөөс хариулах нь илүүц бизээ.  Түүний оронд харин  та яагаад  Төв Европын их сургуульд сурч болох вэ гэдэг талаас нь товчхон мэдээлэл хүргэж өөрийн хувийн туршлагаар “хачирлавал” зүгээр болов уу. Continue reading

1 Comment

Filed under University

Төв Европын Их Сургуулийн эрдмийн орчин

Эрдэм номд шамдан суралцах нь оюутан хүний гол ажил. Хаа газрын оюутнууд өглөө эртлэн босч “ажил” руугаа яаран гарах ба өдөржин “ажилласаар” орой хэрд ядарснаа гайхан гэртээ ирцгээдэг. Төв Европын Их Сургууль (ТЕИС)-ийн оюутнууд ч адилхан. Гэхдээ ТЕИС-ийн оюутнууд бусдаас хавьгүй илүү хөдөлмөрч хүмүүс. Үүнийг олон зүйлээс харж болно… Continue reading

Leave a comment

Filed under Student life