Байгаль орчны тэнхим, Европын Холбооны тэтгэлэгт хөтөлбөр (MESPOM)

MESPOM – Master of Environmental Sciences, Policy and Management

MESPOM бол байгаль орчны чиглэлээр шинжлэх ухаан, бодлого, менежментийн суурь мэдлэгийг багцлан хүргэхийн дээр олон зүйлийг өөртөө шингээсэн өвөрмөц магистерийн хөтөлбөр юм. Англи, Швед гээд байгаль орчны чиглэлээр дэлхийд тэргүүлэх орны эрдэмтэн, багш нараас номын дуу сонсож тив тивийн оюутан залуустай мөр зэргэцэн сурах боломж юм. Хөтөлбөрийн хугацаанд Европын шилдэг хоёр сургуульд ээлжлэн суралцаж хоёр оронд амьдарч төгсөхдөө гурван сургуулиас зэрэг 3-н диплом авна. Хөтөлбөрийн талаар өөрийн жишээн дээр товч танилцуулья.

Сургалтын эхний жилд суурь хичээлүүд ТЕИС дээр гурван семестерийн турш ордог. Семестер бүрт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг  Европ, Америкийн сургуулиас багш нар ирж хичээл заана. Шинжлэх ухааны хичээлийг Манчестэрийн их сургуулиас, бодлого болон ерөнхий чиглэлийн хичээлийг ТЕИС, менежмент талын хичээлийг Лүндийн их сургуулиас голчлон заадаг. Түүнчлэн солилцооны шугамаар сонголтот хичээлийг АНУ, Канад, Европын голдуу профессорууд зааж байсан.

Лекц, семинараас гадна, үйлдвэр байгууламжаар орж танилцах, эрчим хүч, ус, цахилгаан зэрэг бодит зүйлсийн аудит судалгааг хичээлийн даалгаварт хийж гүйцэтгэдэг байлаа. Байгаль орчны чиглэлээр ажилладаг олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид ч хичээлийн шугамаар семинарт ирж яриа хийсэн цөөн жишээ бий. Гурав дахь семестрийн төгсгөлд байгаль орчны загварчиллын хоёр долоо хоногийн хичээл, семинарыг Грекийн Эгейскийн их сургууль дээр хийж байлаа.

Хоёр дахь жилийн хувьд Манчестэр, Лүндийн их сургуулийн аль нэгнийг сонгон суралцана. Сонгосон сургуульдаа нэг семестер суралцаад хаврын семестерт диплом бичнэ. Хэрэв дипломын сэдэв нь тохирч байвал Канад, Грекийн сургууль, судалгааны төв дээр очиж судалгаа хийх боломж бий. Мөн диплом бичихийн зэрэгцээ дадлагын ажил өөрсдөө олоод хийсэн ч болно. Европт олон улсын байгууллагууд элбэг бөгөөд хөтөлбөрийн төгсөгчид, багш нарын хүрээлэл сүлжээгээр дамжуулан дадлага хийх болоцоо гарч ирдэг. Дадлага, дипломын ажил зэргээс хамаарч энэ хөтөлбөрийн оюутнууд тухайн газраа ажил олсон жишээ ч олон бий. Миний хувьд хайж байгаад НҮБ-ын Европын Эдийн Засгийн Коммист 2.5 сарын дадлага хийж НҮБ-ын Женев дэхь төв байранд ажилласан. Орос, Узбек ангийн хоёр найздаа ч энэ боломжийг танилцуулж хамтаар дадлага хийж билээ.

Уг хөтөлбөр нь онол, практик зэргийг холбохыг зорьсон байдгийн дээр оюутнууддаа сонирхсон чиглэлээрээ цаашид бие даан судалгаа хийх боломж мөн олгодог. Онолын хувьд Европ чиглэлийг түлхүү дагнасан байх боловч асуудлыг олон талаас нь харах “цогц” баримжааг чухалчилдаг юм. Оюутан, багш нарын олон талт оролцоо нь үзэл бодлоо үндэслэлтэйгээр уралдуулах, нэг нэгнээсээ мэдлэг олж авах, хамтран багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зэрэг өргөн бололцоог нэг хөтөлбөрт шингээсэн сайн талтай. Хөтөлбөрийг төгссөнөөр миний ажлын үндсэн суурь тавигдаж байгаль орчны чиглэлээр олон улсын хүрээний асуудлаар ажиллаж байна.

-Байгаль орчны тэнхимийн төгсөгч Н.Эрдэнэ

5 Comments

Filed under Uncategorized

5 responses to “Байгаль орчны тэнхим, Европын Холбооны тэтгэлэгт хөтөлбөр (MESPOM)

  1. Урангоо

    Сайн уу?
    Юуны өмнө өөрийн дадлага, туршлагаас харамгүй хуваалцаж үнэтэй мэдээллүүдийг товч, тодорхой байдлаар нийтэлсэнд маш их баярлалаа.
    Би энэ чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой болов уу? (хариулт авах хэрэгтэй хэдэн асуултууд байгаа юм аа)

    • erdenesaikhan

      Sain uu. Bolno oo, asuult baigaa bol chuluutei asuugaarai. Ene tenhimd sursan hed heden Mongol tugsugchid baigaa. ehnii asuultaa erdenesai at yahoo.com ruu bicheerei.

  2. Ganbaatar

    Сайн байна уу?
    1. Бизнесийн удирдлагаар баклавр төгссөн хүн байгаль орчин судлалаар суралцахаар Европын холбооны тэтгэлэгт өргөдөл гаргаж болох уу?
    2. Европын холбооны хэдэн хөтөлбөрт зэрэг өргөдөл гаргаж болох вэ?

  3. suvdaa

    sn bnu bi muis.in hurelen bui orchnii ecology,in magistart surdag yumaa ene tetgeleg.ig ih sonirhoj bgaamaa tani mail.er tanitai holbogdoj bolohu mail.ee ogooch

Leave a comment